|
“Гүнээсээ хайрлая” 2025 оны усны шилдэг шийдлийг тодруулна
“Гүнээсээ хайрлая” усны салбарын шагнал нь жил бүрийн “Дэлхийн усны өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын усны нөөцийг хамгаалах, зүй зохистой, хэмнэлттэй ашиглах, бохирдохоос сэргийлэх, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах зорилгоор бодитой арга хэмжээг хэрэгжүүлж, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулж байгаа ус ашиглагч аж ахуй нэгж байгууллага, усны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төсөл хөтөлбөр, судалгааны байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, ус хэрэглэгч иргэн, хувь хүнийг урамшуулах, дэмжих, алдаршуулах, олонд таниулах үйл ажиллагаа юм. Усны шилдэг нээлт хийсэн, нутагшуулсан, хэрэгжүүлсэн шийдлүүдийг таниулан сурталчилснаар усны хэрэглээний зөв дадал зуршлыг бий болгох, нийгэмд эергээр нөлөөлөх зорилготой. “Гүнээсээ хайрлая” аяны усны шилдэг шийдэл тодруулах шалгаруулалт 2024 онд амжилттай явагдаж шилдэг иргэн, судлаач, байгууллагыг тодруулсан билээ. “Гүнээсээ хайрлая” усны шилдэг шийдэл тодруулах 2025 оны шалгаруулалтад доорх гурван төрөлд нэр дэвшүүлэх шийдлүүдийг хүлээн авч байна. |
|
|
Шагналын төрөл: |
Гүнээсээ хайрлая шагналыг дараах 3 төрөлд олгоно. Үүнд:
|
|
Шагналын сан: |
|
|
Хэрхэн оролцох: |
|
|
Хугацаа: |
|
|
Холбогдох хаяг: |
|
|
Гүнээсээ хайрлая аяны тухай: |
Газрын доорх усыг олон нийтэд таниулах, ач холбогдлыг нь сурталчлах "Гүнээсээ хайрлая" мэдээллийн аяныг “Оюу толгой” компани санаачлан Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, Монголын гидрогеологи, геоэкологийн холбоо, Галба-Өөш Долоодын Говийн сав газрын захиргаа, ШУТИС-ийн ГУУС-ийн Геологи, Гидрогеологийн салбар сургуультай хамтран гурав дахь жилдээ хэрэгжүүлж байна. Газрын доорх усны болон Монгол Улсын усны нөөцийн талаарх бодит мэдээлэл, усны хэрэглээний сайн туршлагуудыг мэргэжлийн байгууллагын судлаач, зөвлөхүүдтэй хамтран өөрсдийн цахим хуудас, хэвлэлийн төлөөллүүд, “Цэнхэр алт” нэгдсэн чуулган, Улаанбаатар марафон зэрэг арга хэмжээнүүд, бүтээлч залуусын дунд зохион байгуулсан феллов хөтөлбөр зэргээр дамжуулан олон нийтэд хүргэдэг.
|
|
САНАМЖ |
Шагналд нэр дэвшигчдийн хүсэлтийг www.water.gov.mn вэбсайт дээр “Гүнээсээ хайрлая” цэсэд хүлээн авна. Шагналд нэр дэвшигч нь шагналын болзлын дагуу шагнуулах үндэслэлийг дэлгэрэнгүй, тодорхой бичиж гарын үсэг зурж, тамга/ тэмдэг дарж баталгаажуулан, холбогдох баримт нотолгоог хавсаргасан байна. Шагналд нэр дэвшигчдийн мэдээлэл, материалуудыг тухайн жилд томилогдсон усны мэргэжилтэн шүүгчид батлагдсан үнэлгээний хуудасны дагуу шударгаар ил тод шүүнэ. Шүүгчид ирсэн материалуудтай танилцаж, хавсралтуудыг хянаж, батлагдсан журмын дагуу үнэлгээ өгч ялагчдыг тодруулна. Нэр дэвшигч байгууллага, иргэн, судлаач, судалгааны баг тухайн жилд нэг төсөл, нэг судалгааны ажлаар оролцоно. Тухайн төсөл, судалгааны ажил дууссан, үр дүнд хүрсэн байх. Нэр дэвшигч байгууллага, иргэн, судлаач, судалгааны баг өмнөх жилүүдэд шалгарсан төслөөрөө дахин нэр дэвшихгүй бөгөөд өөр төслүүдээр дараагийн жилүүдэд “Гүнээсээ хайрлая” шагналд нэр дэвшиж болно. Нэр дэвшигчид баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн нь нотлогдсон тохиолдолд дараагийн 6 жилд “Гүнээсээ хайрлая” шагналд нэр дэвшүүлэх эрхгүй. |









